Японд болсон “Жеби” шуурганд Монгол иргэн өртсөн тухай мэдээлэл ирээгүй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2018-09-05 16:00:33
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы Осака муж, Кансай бүсийг дайрсан “Жеби” шуурганд Монгол улсын иргэн өртсөн  тухай мэдээлэл ирээгүй гэдгийг ГХЯ-ны Консулын газраас өнөөдөр мэдэгдэв.
 
“Жеби” шуурганы улмаас 10 хүн нас барж, 229 хүн бэртжээ. Мөн тус улсын баруун зүгийн нутгуудаар хөрсний гулгалт үүсч, хүчтэй аадар бороо орж байгаагийн зэрэгцээ салхины хурд 172 км/цагт хүрсэн тул онгоцны нислэг, галт тэрэг болон зарим замын хөдөлгөөнийг түр хаасан байна.
 
Япон улсад манай улсын нийт 7000 гаруй иргэн амьдарч байгаа бөгөөд үүнээс Кансай бүсэд 300 орчим иргэн оршин суудаг.
Ч.Ариунболд
Связанные новости