Өмнөд Солонгосын тусгай төлөөлөгчдийг Умард Солонгос руу илгээнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ. /Синьхуа/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ирэх есдүгээр сарын 5-нд Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс руу тусгай төлөөлөгчдөө илгээхээр болсон тухай Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газраас баасан гарагт мэдэгдэв.
“Ирэх долоо хоногийн лхагва гарагт БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотод ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгчид очно” гэж Хөх ордноос мэдээлсэн байна.
Умард Солонгос руу тусгай төлөөлөгчдийг илгээх зөвшөөрөл хүссэн цахилгаан мэдээг өнөө өглөө Өмнөд Солонгосын талаас илгээсэн бөгөөд үд дундын үед төлөөлөгчдийг хүлээн авахыг зөвшөөрсөн хариуг Умард Солонгосын тал ирүүлсэн аж.
Ерөнхийлөгч Мүн Жэ Иний тусгай төлөөлөгчид Умард Солонгосын төлөөлөгчидтэй удахгүй болох хоёр улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын талаар дэлгэрэнгүй хэлэлцэхийн зэрэгцээ уулзалтын өдрийг товлох юм байна.
Мүн Жэ Ин болон Ким Жөн Ун нар есдүгээр сарын сүүлээр Пхеньян хотноо дээд хэмжээний гурав дахь уулзалтаа хийхээр товлосон тухай өмнө нь мэдээлсэн билээ. Тэдний өмнөх дээд хэмжээний уулзалт энэ оны дөрөв болон тавдугаар сард болсон юм.

Э.Хулан