Өмнөд Солонгосын экспортын хэмжээ ихээхэн өсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
СӨҮЛ. /Ёнхап/. Өмнөд Солонгосын экспортын хэмжээ энэ оны эхний зургаан сарын байдлаар урьд үзэгдээгүй хамгийн өндөр хэмжээнд хүрсэн тухай тус улсын засгийн газраас пүрэв гарагт нийтэлсэн мэдээлэлд дурджээ. Экспортоор гаргасан бүтээгдэхүүнүүдээс санах ойн чип болон нефть химийн бүтээгдэхүүнүүд борлуулалтаараа тэргүүлж байгаа ажээ.
Тус улс нь энэ оны нэгээс зургадугаар сарын хугацаанд гадаадын орнууд руу нийт 296.79 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.3 хувиар өссөн үзүүлэлт болсон тухай тус улсын худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамнаас мэдээлсэн байна.
Бүс нутгаар авч үзвэл, Өмнөд Солонгосын экспортын хамгийн том зах зээлд тооцогддог Хятад улс руу гаргасан экспортын хэмжээ энэ оны эхний хагаст 79.2 тэрбум ам.долларт хүрсэн нь 21 хувиар өссөн үзүүлэлт болсон бол АНУ-тай хийсэн худалдааны хэмжээ 1.3 хувиар өсөж, 34.45 тэрбум ам.доллар болсон ажээ.

Мөн Зүүн Өмнөд Азийн Улсуудын Холбоо буюу АСЕАН-ы орнууд руу гаргасан экспортын хэмжээ 48.93 тэрбум ам.долларт хүрсэн нь тус байгууллагын гишүүн орнуудын бүлэг нь Өмнөд Солонгосын экспортын хоёр дахь том зах зээлд тооцогдох болсон байна.
Э.Хулан