Шинэ цахилгаан станц ашиглалтад оржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МАПУТО. /Синьхуа/. Мозамбик улсын өмнөд хэсгийн Мапуто мужийн эрчим хүчний хангамжийг сайжруулах үүднээс байгалийн хий ашиглан цахилгаан үйлдвэрлэдэг шинэ цахилгаан станц ашиглалтад оруулсан тухай тус улсын ерөнхийлөгч Филипе Нюси лхагва гарагт мэдэгдэв.
Уг цахилгаан станцыг Мапуто муж болон нийслэл хотын эрчим хүчний нийт хэрэгцээний 25 хувийг хангахаар төлөвлөн байгуулсан бөгөөд энэ нь эрчим хүчний хүртээмжийг өргөжүүлэх зорилгоор тус улсын засгийн газраас сүүлийн гурван жилийн турш хэрэгжүүлж буй төслийн үр дүн ажээ.
“2030 он гэхэд манай улс эрчим хүчний хэрэгцээгээ бүрэн хангахын тулд бодитой алхмуудыг хийж байгаадаа баяртай байна” гэж тус улсын ерөнхийлөгч онцлон тэмдэглэсэн байна.
Африк тивийн хамгийн том далангуудын нэг байрладаг Мозамбик улсын хувьд Зимбабве болон Өмнөд Африк зэрэг бүс нутгийн бусад улстайгаа харьцуулахад эрчим хүчний хангамж нэлээд муу байдаг юм байна. Тус улсын хүн амын 69.9 хувь нь оршин суудаг нутаг эрчим хүчний сүлжээнд хараахан холбогдоогүй байгаа ажээ.

Э.Хулан