Их хэмжээний мансууруулах бодис хил давуулсан этгээдийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-08-22 17:11:19
ХАНОЙ. /Синьхуа/. Вьетнам улсын төв хэсгийн Нгхе Ан мужийн хил хамгаалах албаны ажилтнууд 3000 ширхэг шахмал мансууруулах бодисыг хууль бусаар хил давуулсан Лаосын иргэнийг баривчилсан байна гэж “Синьхуа” агентлаг мэдээлэв.

“Гэмт этгээдийг Вьетнамын хилээр гарсны дараа Нгхе Ан мужийн Тханх Чуонг дүүргээс баривчилсан” гэж тус мужийн хил хамгаалах газраас мэдэгджээ.

Вьетнам улсын хуулийн дагуу 600 граммаас их героин юм уу 2.5 килограммаас дээш хэмжээний метамфетаминийг нууцаар хил давуулсан тохиолдолд цаазын ял ногдуулдаг аж. Үүний зэрэгцээ 100 грамм героин юм уу 300 грамм хууль бус мансууруулах бодисыг үйлдвэрлэсэн аль эсвэл худалдаалсан тохиолдолд мөн ялын дээд хэмжээг ногдуулдаг юм байна.
Э.Хулан
 
Связанные новости