Лалын шашинтнуудын тахил өргөх баярыг тохиолдуулан олон зуун хоригдолд өршөөл үзүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
КАЙРО. /Анадолу/. Египет улс өчигдөр буюу мягмар гарагт 2376 хоригдлыг сулласан нь энэ сар гарснаас хойш тус улсын ерөнхийлөгчийн үзүүлж буй гурав дахь өршөөл болсон тухай Египетийн дотоод хэргийн яамнаас мэдээлэв.
Дотоод хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд дурдсанаар, лалын шашинтнуудын жил бүр тэмдэглэдэг томоохон хоёр баярын нэг болох “Ид аль-Адха” буюу тахил өргөх баярын эхний өдрийг тохиолдуулан 1088 хүнд бүрэн өршөөл үзүүлж, 661 хүнийг нөхцөлтэйгээр сулласан байна. Үүний зэрэгцээ, өр төлбөрөө төлж чадаагүйн улмаас шоронд хоригдож буй 627 хүн уг өршөөлд хамрагдсан ажээ.
Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах аль-Сиси наймдугаар сарын 3-нд 66 хоригдолд өршөөл үзүүлсэн ба түүнээс гурав хоногийн дараа хоёр дахь өршөөлөө үзүүлж, 1118 хоригдлыг сулласан юм байна.

Э.Хулан