Террорист этгээдүүдийн тавьсан тэсрэх бөмбөгийн дэлбэрэлтэд өртөн хүнд шархаджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
АНКАРА. /Анадолу/. Туркийн зүүн нутгийн Тунсели мужид Курдистаны ажилчны намыг дэмжигч бүлгийн террорист этгээдүүдийн тавьсан тэсрэх бөмбөгийн дэлбэрэлтэд нэг турк эмэгтэй мягмар гарагт өртөж, хүнд шархадсан тухай “Анадолу” агентлаг мэдээлэв.
Аюулаас хамгаалах хүчний ажилтны мэдээлснээр, Гонул Парлак гэгч эмэгтэй нь Тунсели мужийн хөдөө орон нутагт террорист этгээдүүдийн тавьсан тэсрэх бөмбөг дээгүүр алхан гарах үед хүчтэй дэлбэрэлт үүсч шархадсан ба түүнийг цэргийн нисдэг тэргээр Элазиг мужийн Фират их сургуулийн эмнэлэгт хүргэсэн ажээ.
Турк улсын эсрэг 30 гаруй жилийн турш террорист ажиллагаа явуулж байгаа Курдистаны ажилчны намыг дэмжигч бүлэг нь Турк, АНУ болон Европын холбооны орнуудад террорист байгууллагын жагсаалтад бүртгэлтэй байдаг ба уг бүлгийн үйлдсэн террорист ажиллагааны улмаас 40 мянга гаруй хүн амиа алдаад байгаагийн дунд олон тооны хүүхэд, эмэгтэйчүүд багтаж байгаа юм байна.

Э.Хулан