Энэтхэгийн далайн асуудлаарх олон улсын бага хурал Вьетнамд болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-08-21 17:23:19
ХАНОЙ. /Синьхуа/. Энэтхэгийн далайн асуудлаарх олон улсын бага хурал Вьетнам улсын нийслэл Ханой хотод энэ сарын 27-28-ны өдрүүдэд болох ба Хятад, Энэтхэг, Сингапур, Австрали, Вьетнам зэрэг 43 орны төлөөлөгчид оролцоно гэж хурлыг зохион байгуулагчид мягмар гарагт мэдээлэв.

“Бүс нутгийн харилцааны тогтолцоог бүрдүүлэх нь” сэдэвтэй “Энэтхэгийн далайн асуудлаарх бага хурал-2018” арга хэмжээнд эрдэмтэн судлаачид, дипломатууд болон бодлого боловсруулагчид оролцож, бүс нутагт тулгамдаад буй худалдаа, аюулгүй байдал болон засаглалын асуудлуудыг хэлэлцэх юм байна.

Энэтхэгийн далайн асуудлаарх олон улсын бага хурлыг 2016 онд Сингапурт, 2017 онд Шри Ланкад тус тус зохион байгуулж байсан ажээ.
Э.Хулан
 
Связанные новости