Хятадын интернэт хэрэглэгчдийн тоо нэмэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БЭЭЖИН. /Синьхуа/. Энэ оны эхний зургаан сарын байдлаар Хятад улсын интернэт хэрэглэгчдийн тоо 802 сая хүрсэн нь 2017 оны эцэстэй харьцуулахад 3.8 хувиар өссөн үзүүлэлт болсон тухай тус улсын интернэт сүлжээний хөгжлийн газраас даваа гарагт гаргасан тайланд мэдээлсэн байна.
“Тус улсын интернэтийн хүртээмжийн түвшин 57.7 хувьд хүрсэн нь энэхүү өсөлтөд нөлөөлсөн ба нийт хэрэглэгчдийн 26.3 хувь нь хөдөө орон нутагт амьдардаг” гэж Хятадын интернэт сүлжээний мэдээллийн төвийн жил бүр гаргадаг статистикийн тайланд дурджээ.

30-49 настай хүмүүсийн интернэт хэрэглээ ихээхэн өссөнийг уг тайланд онцлон тэмдэглэсэн байна. Мөн энэ оны эхний хагасын байдлаар, Хятадын 788 сая иргэн интернэтэд холбогдохдоо гар утас ашигладаг гэсэн тооцоо гарсан нь нийт хэрэглэгчдийн 98.3 хувь болж байгаа аж.
Э.Хулан