Венесуэлийн дүрвэгчид олноороо ирж байгаа тул Эквадорын хил орчмын мужуудад онц байдал тогтоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МЕХИКО./РИА Новости/. Венесуэлийн дүрвэгчид Эквадор улсад олноороо нэвтрэн орж байгаа учраас Эквадорын засгийн газар тус улсын нутаг дэвсгэрийн тодорхой хэсэгт онц байдал тогтоожээ.
Онц байдлын дэглэм Карчи, Пичинча, Эль-Оро мужуудад үйлчлэх бөгөөд ингэснээр өдөрт 4200 хүн нэвтэрч буй хойд хил дээр үүссэн нөхцөл байдлыг зохицуулах юм.
Онц байдал 8 дугаар сарын туршид хэрэгжих бөгөөд шаардлагатай тохиолдолд түүнийг сунгаж магадгүй аж. Хилийн бүс рүү цагаачлалын хяналтын албаны ажилтнууд болон олон тооны эмч нар, сэтгэл судлаачид, нийгмийн ажилтнуудыг илгээжээ.
Хэд хэдэн олон улсын байгууллагаас майхан, хоол хүнс, ариун цэврийн хэрэгсэл, ус зэргийг Эквадорын эрх баригчдад олгох гэж байна.
Олон улсын цагаачлалын байгууллагын мэдээллээр, 2015-2017 онд Венесуэлийн дүрвэгчдийн тоо 10 гаруй дахин буюу 2015 онд 89 мянга байснаа 2017 онд 900 мянга болж өсчээ. Харин дэлхий даяар тархсан венесуэльчүүдийн тоо 700 мянгаас 1,5 сая болж нэмэгдсэн байна.
Газрын тосны үнэ буурсантай холбоотойгоор улсын орлого багассаны улмаас Венесуэль улсад бараа бүтээгдэхүүний хомсдол нүүрлэж, инфляцийн түвшин огцом өссөн юм.

Э.Аянзаяа