Нагасаки хотод атомын бөмбөгдөлтөд өртөн амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх ёслол болж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТОКИО. /Эн-Эйч-Кэй/. Өнөөдрөөс 73 жилийн тэртээ Японы Нагасаки хот Америкийн атомын бөмбөгдөлтөд өртөж, 70 мянга гаруй хүн харамсалтайгаар амиа алдсан ба энэ өдөр олон мянган хүн тус хотын энх тайвны цэцэрлэгт хүрээлэнд жил бүр зохион байгуулагддаг амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ёслолд оролцож байна.
Энэ удаагийн ёслолд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга анх удаа оролцох ажээ. Нагасаки хотын иргэд амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэж, энх тайвныг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна. “Миний хувьд энэ өдөр нь энх тайван гэж юу болохыг тунгаан бодох өдөр” гэж дунд эргэм насны нэгэн эрэгтэй хэлсэн бол өөр нэгэн хүн “Тэрхүү аймшигт явдал ахин болохгүй гэж найдаж байна. Би энх тайвныг хүсч байна” гэж хэлжээ.
Өнөөдөр буюу пүрэв гарагт болох ёслолд 79 орны төлөөлөгч оролцох бөгөөд хамгийн олон орны төлөөлөгч оролцож буй нь энэ болох аж. Ёслолд оролцогчид амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэн дэлбэрэлт болсон өглөөний 11:02 цагт нэг минут дуугүй зогсон хүндэтгэл үзүүлэх юм байна.

Э.Хулан