Ялгаварлан гадуурхалтыг эсэргүүцсэн жагсаал цуглаан болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. / РИА Новости/. Цагдаа нарын бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгахдаа ялгаварлан гадуурхах үзэл гаргадгийг эсэргүүцсэн жагсаал цуглаан Өмнөд Солонгосын төвийн нэгэн дүүрэгт болжээ. Жагсаал цуглаанд 70 мянган хүн оролцсон бөгөөд зөвхөн эмэгтэйчүүдийг оролцохыг урьснаараа онцлог болсон аж.
Жагсаал цуглаанд оролцогчид Сөүл хотын төвийн гудамжаар явж, Кванвамун талбайд цугларчээ. Бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргүүдийг мөрдөн шалгах ажиллагааг сэжигтэн болон хохирогчийн хүйснээс нь үл хамааран шударга явуулахыг эсэргүүцэгчид шаардсан байна. Түүнчлэн тэд Үндэсний цагдаагийн газрын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх, цагдаагийн газар болон прокурорын газрын гол албан тушаалуудад эмэгтэйчүүдийг томилохыг шаарджээ. Энэ удаагийн жагсаал цуглаан нь 4 дэх удаагийнх байсан бөгөө өмнөх жагсаал цуглаануудад нийт 117 мянган хүн цугларч байсан аж.

Э.Аянзаяа