“Burberry” брэнд логогоо өөрчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /ТАСС/. Их Британийн “Burberry” хувцасны брэнд сүүлийн 20 жилд анх удаа логогоо өөрчилжээ. Шинэ логоныхоо зургийг тус компани “Инстаграм” хуудастаа нийтэлсэн байна.
Бүтээгдэхүүний өмнөх лого "Burberry London" гэсэн бичигтэй байсан бол шинэ лого нь "Burberry London England" гэсэн бичигтэй болжээ. “Блүүмберг” агентлагийн мэдээлснээр, шинэ логог Их Британийн загвар зохион бүтээгч Питер Сэвилл бүтээжээ.
“Питер бол манай үеийн хамгийн агуу суутнуудын нэг. Шинэ логог бүтээх ажилд түүнтэй хамтран ажилласандаа тун баяртай байна” гэж “Burberry” компанийн уран бүтээлийн асуудал эрхэлсэн захирал Риккардо Тиши хэлжээ.
Шинэ логонд мөн “Burberry” брэндийг санаачлагч Томас Бёрберригийн нэрний “Т”, “В” үсгүүдийг оруулсан байна.

Э.Аянзаяа