Агуйд гацсан хүүхдүүдийг амжилттай гаргаж чадсан явдлыг дурсан музей барихаар болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /РИА Новости/. Таиландын Чианграй мужийн Тхам Луанг гэдэг агуйд гацаад байсан хөл бөмбөгийн багийн 12 хүүхдийг, дасгалжуулагчийн хамт амжилттай гаргаж чадсан явдлын дурсгал болгон музей барихаар болжээ.
Тус музей нь 5 сарын дараа үүд хаалгаа нээх аж. Уг төсөлд 300 мянган ам.долларыг зарцуулах бөгөөд музей барих хөрөнгө мөнгийг Таиландын зураач Чалемчай Коситпипат гаргах аж.
“Энэ газар аврах ажиллагаанд амь насаа золиослон байж оролцсон олон хүний хамтын ажиллагаа, баатарлаг үйлсийг бидэнд дурсан сануулах учир ихээхэн ашиг авчирна гэж бодож байна. Энэ газар гадны олон жуулчин хүрэлцэн ирнэ гэдэгт итгэлтэй байна” гэж Ч.Коситпипат хэлжээ.
Өнгөрсөн 6 дугаар сарын 23-нд 11-16 насны хөл бөмбөгийн багийн 12 сурагч, 25 настай дасгалжуулагчийн хамт агуйд алга болсон юм. Хүүхдүүд болон тэдний дасгалжуулагчийн хоргодож байсан агуй нь 10 км урт, хэд хэдэн амтай ба дотроо том хонгилуудтай учраас үерийн уснаас зугтан хоргодох боломжтой байсан юм. Үерийн усны улмаас хоёр долоо хоног гаруйн турш агуйд гацсан хүүхдүүдийг аврах ажиллагаа 3 өдөр үргэлжилсний эцэст бүх хүнийг гаргаж чадсан юм.

Э.Аянзаяа