Израилийн хүчин Палестины 155 оршин суугчийн амийг хөнөөжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ГАЗЫН ЗУРВАС. /Anadolu/. Газын зурвас-Израилийн цэрэггүй бүсийн зэргэлдээ палестинчууд гуравдугаар сарын 30-наас эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж эхэлсэн бөгөөд энэ мөчөөс хойш Израилийн цэргийн хүчин 155 палестин хүний аминд хүрээд байна гэж Газын зурвасын Эрүүл мэндийн яам мэдэгдлээ.
Амиа алдсан эдгээр хүний дунд 23 хүүхэд, гурван эмэгтэй, эрүүл мэндийн 2 ажилтан байна гэж тус яамны хэвлэлийн төлөөлөгч Ашраф аль-Кидра мэдээлсэн байна.
Мөн энэ хугацаанд 17 мянга гаруй палестин иргэн шархадсаны 400 гаруй нь хүнд шарх авсан байна. Үүний зэрэгцээ шархадсан хүмүүсийн 3279 нь хүүхэд, 1553 нь эмэгтэй хүн байгаа бөгөөд тэдний зарим нь хүнд шарх авсны улмаас үе мөчөө тариулсан байна.
Палестины зэвсэггүй жагсагчдын эсрэг Израиль тэнцвэргүй хүч ашигласаар байгаа нь олон улсын шүүмжлэлийг ихэд дагуулж байна. Жагсагчид Палестины хот, тосгон дахь гэртээ харихыг шаардаж байгаа юм. Мөн тэд Газын зурвасыг 11 жилийн турш хааж байгаа энэ үйл ажиллагаагаа зогсоохыг Израилиас шаарджээ.
Израиль Газын зурвасыг хааснаар тус бүс нутгийн эдийн засгийн үйл ажиллагааг зогсонги байдалд оруулж, хоёр сая гаруй иргэнийг өргөн хэрэглээний бүтээгдэхүүний хомсдолд оруулж байгаа юм.

Д.Нямтулга