Хотын төвд тэсрэх бөмбөг дэлбэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-08-03 11:19:15
ДАМАСК. /Анадолу/. Сирийн баруун хойд нутгийн Идлиб хотод пүрэв гарагт тэсрэх бөмбөг ачсан машин дэлбэлсний улмаас нэг эмэгтэй, бага насны нэг хүүхэд амь үрэгдэж, 13 хүн шархадсан байна.

Тус улсын иргэний хамгааллын “Цагаан дуулгатнууд” байгууллагын төлөөлөгчдийн “Анадолу” агентлагт мэдээлснээр, уг халдлагыг хотын төвийн дүүрэгт үйлдсэн ажээ. Ойр хавийн байшин барилгууд хийгээд тээврийн хэрэгслүүд дэлбэрэлтэд өртөн сүйдсэн бөгөөд бэртэж гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт яаралтай хүргэжээ.

2011 онд Асадыг төрийн эрхээс унагах зорилготой хүчтэй эсэргүүцлийн хөдөлгөөн болсон бөгөөд энэ цаг үеэс хойш Сири улс иргэний дайнд нэрвэгдээд байгаа юм. Гэвч сүүлийн жилүүдэд олон улс Сирид дэмжлэг үзүүлж, хурцадмал нөхцөл байдлыг намжаагаад байгаа билээ.
Э.Хулан
 

Связанные новости