"Лалын улс"-ынхан 127 хүүхдийг хулгайлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБАГДАД. /Xinhua/. “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлийнхэн эгнээндээ нэгтгэхээр бэлтгэхийн тулд Иракийн Мосул хотоос 127 хүүхдийг саяхан хулгайлжээ.
“Лалын улс”-ынхан сүүлийн хэд хоногт 11-15 насны 127 хүүхдийг хулгайлсан гэж Курдистаны ардчилсан намын албаны хүн мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр, зэвсэг ашиглаж, террорист ажиллагаа явуулж сургахад зориулсан тусгай хуарангууд руу босогчид хүүхдүүдийг авч явжээ.
“Лалын улс” террорист бүлэглэл нь Ирак болон Сирийн өргөн уудам газар нутгийг булаан эзлээд байгаа юм. Иракийн хоёр дахь том хот Мосул 2014 оны зургадугаар сараас хойш босогчдын хяналтад байна.
Г.Доржханд
Комментарии