Тэсрэх бөмбөг дэлбэлж, халдлага үйлджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МАНИЛА. /Синьхуа/. Филиппин улсын өмнөд хэсгийн Басилан арлын Ламитан хотод мягмар гарагийн өглөө тэсрэх бөмбөг ачсан машин дэлбэлсний улмаас 6 хүн амиа алдаад байгаагийн дунд цэргийн 4 албан хаагч болон бага насны нэг хүүхэд байгаа тухай тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.
Ламитан хотын орлогч дарга Родерик Фуригайн мэдээлснээр, уг дэлбэлэлт нь орон нутгийн цагаар өглөөний 06:00 цагийн үед хотын захын тосгоны шалган нэвтрүүлэх цэг дээр шалгалт явуулах үеэр болсон ажээ.
Цэргийнхэн уг хэргийн тухай албан ёсны мэдэгдэл одоогоор хийгээгүй байгаа хэдий ч дээрх халдлагын ард террорист “Абу Саяяаф” бүлэг байж магадгүй хэмээн таамаглаж байгаа юм байна.

Э.Хулан