Өнөөдрийн арилжаагаар долоон компанийн хувьцааны ханш өсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-07-26 18:59:20
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 24 хувьцаат компанийн 2,202,337 ширхэг хувьцаа арилжсанаас 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.

13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Жинст Увс" JIV+8.64 хувиар "Мик Холдинг" MIK+7.22 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Бөөний Худалдаа" BHL-12.67 хувиар "Женко Тур Бюро" JTB-10.11 хувиар буюу хувьцаа буюу их уналттай байлаа.
 
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 1,320 ширхэг үнэт цаасыг 138.9 сая төгрөгөөр арилжаалсан байна. Ингэснээр "TOP 20" индекс 19475.13 нэгж болж 1.14 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,3 66 977,994,710.56 төгрөг боллоо.
Связанные новости