Жуулчдын тоо өмнөх оныхоос 12 хувиар өсчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын хилээр энэ оны эхний хагас жилд гадаадын 238.1 мянган хүн нэвтэрснээс 85 хувь нь аяллаар иржээ. Энэ тоог өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулвал жуулчдын тоо 12 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Үндэсний статистикийн хорооны ахлах статистикч С.Ариунболд мэдээлэхдээ, “Монгол Улсын хилээр энэ оны эхний хагас жилд давхардсан тоогоор 2.8 сая зорчигч нэвтэрсэнээс 39.2 хувь нь Замын-Үүдээр, 17.2 хувь нь Буянт-Ухаагийн хилийн боомтоор тус тус оржээ. Гашуун-Сухайтаар 12.3 хувь нь, 11.0 хувь нь Алтанбулаг, 7.3 хувь нь Шивээхүрэн, 13.0 хувь нь бусад боомтоор орсон” гэв.
Хилээр нэвтэрсэн гадаадын иргэдийн тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахд 21.1 мянгаар буюу 9.7 хувиар өсөөд байгаа бөгөөд аяллаар ирэгсдийн дунд ОХУ, БНХАУ-ын жуулчдаас гадна Тайланд, Турк, Индонез зэрэг улсаас аялагчдын тоо нэмэгджээ. Дээр мэдээлсэнчлэн улсын хилээр энэ оны эхний 6 сард нэвтэрсэн 238.1 мянган хүний 84.2 хувь нь 30 хүртэлх хоногийн хугацаагаар, 14.3 хувь нь 90 болон түүнээс дээш хоногоор, үлдсэн 1.5 хувь нь 30-аас 90 хоногийн хугацаагаар иржээ. Хилээр орсон гадаадын зорчигчдын 38.7 хувийг БНХАУ, 24.0 хувийг ОХУ, 11.8 хувийг БНСУ, 3.4 хувийг АНУ, 3.2 хувийг Япон, 2.7 хувийг Казахстан улсын, 16.2 хувийг бусад улсын иргэд тус тус эзэлж байна. Нийт зорчсон гадаадын иргэдийн 167.3 мянга нь эрэгтэйчүүд, 70.8 мянга нь эмэгтэйчүүд, 8.9 мянга нь хүүхэд байна. Манай улсын иргэдийн хувьд өнгөрсөн 6 сарын байдлаар давхардсан тоогоор 1.2 сая хүн гадаадад зорчсоноос 843.4 мянга буюу 73 хувь нь хувийн шугамаар явжээ.

Б.Болд