Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

ЛАВЛАГАА
erdenechimeg@montsame.mn
2018-07-08 10:13:06
Өнөөдөр аргын тооллын 2018 оны долоодугаар сарын 08. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны дунд шар морь сарын 25. Адъяа гараг. Гоё хүүхэн одтой, зургаан цагаан мэнгэтэй, цагаагчин үхэр өдөр. 
 
Барилдлага: Арвидах  
Шүтэн барилдлага: Авахуй  
Суудал: Уул  
 
Өдрийн наран 5 цаг 07 минутад мандан, 20 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн.
 
Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
 
 
Связанные новости