“Euroasia” олон улсын кино наадам болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар / МОНЦАМЭ/. Казахстан улсын Астана хотод энэ сарын 1-7-нд Евро азийн олон улсын кино наадам 14 дэх удаагаа болж байна.
Наадмын хүрээнд төсөл шалгаруулах уралдаант хэсэг 2 дахь жилдээ болж байгаа бөгөөд төслийг Евро азийн улсууд дундаас шалгаруулах юм. Эхний шатанд 10 төсөл шалгарч үлдсэнээс 1-2 төслийг шалгаруулж наадмаас санхүүжилт олгосон байна. Мөн уралдаант хэсгээс гадна уран бүтээлчид төслөө танилцуулж байгаа нь хамтарсан бүтээл хийх боломжийг бүрдүүлж байна. Уг кино наадамд Монгол Улсыг төлөөлөн “А-Артист” продакшны захирал, найруулагч, жүжигчин Т.Алтантуяа оролцож бизнесийн хоёр төсөл, “Дижитал агуулга” ХХК төслөө танилцууллаа гэж Соёл, урлагийн газраас мэдээллээ.

Связанные новости
Экспорт угля увеличится благодаря улучшению перевозок через пограничный переход Гашуунсухайт
10 часа
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Ulaanbaatar