Эрдоган, Путин нарын хооронд зуучилсан гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-07 08:50:17

МОСКВА. /Sputnik/.  Оросын бөмбөгдөгч онгоцыг Турк 11 дүгээр сарын 24-нд буудан унагасны дараа, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нарын хооронд илгээлт дамжуулсан гэж Финландын Ерөнхийлөгч Саули Ниинисто хэлэв.

Орос, Туркийн удирдагчдыг зуучилсан гэж “Yle Radio 1” радиогийн асуулт хариултын цагаар тэрбээр  хэлсэн байна.

“Өөрийгөө энхийн зууч гэж дэвшүүлэхгүй хүсэхгүй байна, гэхдээ өрнө дорнын харилцаанд манай улс ийм үүрэг гүйцэтгэж болно гэж бодож байна.  Ерөнхийлөгч Путин болон Эрдоган нартай тус тусад нь уулзахад, тэдэнд  бие биедээ дамжуулах илгээлт байсан. Тэгэхээр бидэн шиг жижиг тоглогчдод зорилго бий” гэж Саули Ниинисто хэлжээ.

Мөн Европын Холбоо энхийг сахиулах үүрэгтэйг Финландын Ерөнхийлөгч онцлов. Олон улсын харилцаан дахь Европын Холбооны ач холбогдол нэмэгдэнэ гэж тэрбээр найдаж буйг “Yle Radio 1”  уламжлав.

Орос, Туркийн хооронд энхийн зууч хийхийг Азербайжан санал болгосон билээ.

Х.Аминаа
 

Связанные новости