Долдугаар сарын 02-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2018-07-02 08:23:35
09.00 цагт “Корпорэйт” зочид буудалд Сонгинохайрхан дүүргийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг БНХАУ-ын Хайлаар хотноо борлуулах Худалдааны төвийг танилцуулах уулзалт болно. Утас 99010499.

10.00 цагт  ШУА-ийн байранд тус академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Тайванийн Үндэсний ордоны музейн дарга Лэн Жөн Ий нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Утас: 98119897

11.00 цагт Төрийн ордонд УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийнэ.

11.00 цагт Төрийн ордонд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлангаа танилцуулна.

11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд "Монголын хүүхдүүд" төрийн хүндэтгэлийн тоглолтын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ. Утас:86094455, 88209963

12.00 цагт Төрийн ордонд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан, Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар мэдээлэл хийнэ.

12.00 цагт ОБЕГ-т Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын үеэр зарим автозамыг хэсэгчлэн хаах талаар мэдээлэл хийнэ. Утас:99007969, 86150069

15.00 цагт “Туушин” зочид буудалд Монгол дахь Пипл ин Нийд (ПИН) ТББ-аас “Монгол улсын өрхийн эдийн засгийн шинжилгээ” тайланг танилцуулна.

Связанные новости