Банкуудын тогтвортой байдлыг хуулиар баталгаажуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төвбанкнаас боловсруулан Сангийн яамнаас өргөн барьсан “Банкуудыг дахин хөрөнгөжүүлэх тухай хууль”-ийг УИХ-аас батласантай холбогдуулан Монголбанкнаас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэгийн хэлж буйгаар дээрх хууль банк, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн аж. Тэгвэл энэ хариултаас манай улсад банк, санхүүгийн тогтвортой байдлыг яагаад хангах болов гэсэн асуулт гарч ирнэ. Үүнийг эхийг манай улсад хэрэгжүүлж буй ОУВС-гийн хөтөлбөрөөс хайх шаардлага гарч байна. Юу гэвэл хөтөлбөрийн хүрээнд ОУВС-гаас манай улсад тавьсан шаардлагын дагуу 7 төрлийн татвар нэмэхээс гадна арилжааны банкуудад активын чанарын үнэлгээ хийсэн юм. Энэ нь AQR буюу ОУВС-гаас банкны системийг оношилдог “хэрэгсэл”. Энэхүү үнэлгээг хийх нь эрсдэлд орсон байж болзошгүй арилжааны банкуудын тогтвортой байдлыг хангах, аюулд орсон банкуудыг эрсдлээс хамгаалах зорилготой юм.
Өнгөрсөн хавар олон улсын үнэлгээний “Fitch” агентлаг өөрийн судалгаандаа дурдахдаа “Үнэлгээний үр дүнгээс хамаарч Монголбанк жижиг буюу сул банкуудаа хооронд нь нэгтгэх, эсвэл зарим банкийг төр өөртөө авч болзошгүй байдал үүснэ” хэмээн дүгнэж байлаа. Тухайн үед тус агентлаг ОУВС болон Төвбанкнаас хамтран хэрэгжүүлж буй активын чанарын үнэлгээг давж гарах арилжааны банк Монголд цөөн гэдгийг тодотгож байв. Монголд үйл ажиллагаа явуулж буй арилжааны 14 банкнаас ХААН, ХАС тогтвортой ажиллах чадвартайг онцолж, энэ хоёр банкны зээлийн хэмжээ үнэлгээг давах боломжтой хэмээн дүгнэж удаад нь ХХБ, Төрийн банк эрсдэл багатай байна хэмээн дүгнэж байв. Дээрх мэдээллийн дагуу Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Н.Батсайхан тухайн үед “Банкны 20 сая хүртэлх хөрөнгө бүхий хадгаламжийг даатгуулсан. AQR буюу үнэлгээний үр дүн гарахаар банкуудыг албадах арга хэмжээ авахгүй, банкуудын үйл ажиллагаа хэвийн явна, хадгаламж эзэмшигчид тайван байж болно. Ямар нэг хөрөнгийн дутагдал гарвал банкны одоогийн хувь эзэмшигчдэд бололцоо олгож, банкаа эрүүлжүүлэхэд 6 сарын хугацаа өгөх бөгөөд энэ хугацаанд хэвийн байдалдаа орж чадахгүй бол төр тухайн банкинд хөрөнгө оруулахад бэлэн. Үүнийг Банкны дахин хөрөнгөжүүлэх хуулиар баталгаажуулан хийж, ингэхдээ татвар төлөгчдийн хөрөнгийг үрэн таран хийхгүй, цэвэр хөрөнгө оруулалтаар шийдэх учир иргэд, хадгаламж эзэмшигчид тайван байж болно” гэж мэдэгдэж байсан тэр үе чухам сая иржээ.
Өнөөдөр Төвбанкнаас мэдэгдэж байгаагаар банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэхэд 513 тэрбум төгрөг шаардлагатай, зарим арилжааны банк өөрийн хөрөнгийн дутагдалд түр хугацаанд орсон байгаа бөгөөд дутагдаж буй мөнгийг зарим хүний ташаа ойлгож байгаачлан улсаас төсвийн хөрөнгөөс гаргаж өгөх гээд байгаа юм биш, банкууд өөрсдөө гадна, дотноос хөрөнгө оруулах замаар нэмэгдүүлэх юм. Нэг ёсондоо хууль банкуудын хувь нийлүүлэгчдийг бус, нийт харилцагч, хадгаламж эзэмшигч иргэдийн эрх ашгийг хамгаалж, банкны тогтвортой байдлыг хангах зорилгын үүднээс арилжааны банкуудын одоогийн хөрөнгө оруулагчдыг хөрөнгөө нэмэхийг шахах зорилгоор “Банкны дахин хөрөнгөжүүлэлтийн тухай хууль”-ийг баталлаа. Банкны хувь эзэмшигчид энэ онд багтаан шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах үүрэг хүлээж буй бөгөөд үүнийг ханган биелүүлж чадахгүй бол банкны удирдлагаа төрд шилжүүлэх юм. Үүрэг даалгаврыг биелүүлээгүй нь эзэмшлийн тодорхой хувиа төрд алдах эрсдэл хүлээж байна гэсэн үг. Эцэст нь хэлэхэд хууль батлагдан гарснаар энэ оны сүүл гэхэд банкны салбарын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Хэдийгээр энэхүү хууль нь ОУВС-гийн шаардлагаар бий болж байгаа ч тус сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр манай улсын банкны салбар эрхзүйн орчноо сайжруулж буй, угаас төлөвлөгдсөн системийн өөрчлөлтийн үйл ажиллагаа юм гэдгийг Монголбанкнаас онцлож байна.
Тодруулга: Банкуудын нийт актив өнөөдөр 29 их наяд төгрөг байгаагаас хоёр их наяд төгрөг нь банкны өөрийн хөрөнгө байгаа юм. Банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээ нь 50 тэрбум төгрөгийн босготой байсан бол одоо 100 тэрбум төгрөг болоод байгаа билээ.

Б.Болд