Нидерландад автобусны жолооч хүн дайрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-06-18 17:16:41
МОСКВА. /РИА Новости/. Нидерландад нэгэн жижиг оврын автобусны жолооч “Pink Pop” хөгжмийн их наадамд хүрэлцэн ирсэн хэсэг бүлэг хүнийг  дайрсны улмаас 1 хүн амиа алдаж, 3 хүн бэртэл гэмтэл авчээ. Энэ тухай “De Morgen” сонин мэдээлсэн байна.

Осол хөгжмийн их наадам зохион байгуулагдаж байсан газраас холгүй болжээ. Цагдаа нарын мэдэгдсэнээр, осол гаргасан автобусны жолооч хэргийн газраас даруй зугтсан бөгөөд хэргийн шалтгааныг олж тодруулахаар холбогдох албаны хүмүүс ажиллаж байгаа аж.
Э.Аянзаяа 

Связанные новости