"Говийн чоно-2018" олон улсын дадлага, сургуулилт команд штабын сургуулиар үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-06-06 12:32:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/.ОБЕГ, АНУ-ын Номхон далайн командлалтай хамтран 7 дахь жилдээ “Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургууль команд штабын сургуулиар үргэлжилж байна.
Ховд аймагт болж буй Команд штабын сургуулийн хүрээнд Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгуудын Онцгой комисс, Онцгой байдлын газар, НҮБ-ын төрөлжсөн агентлагийн төлөөлөл болон гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын төлөөллүүд бүлэгт хуваагдан, баруун бүсийн нутаг дэвсгэрт болсон газар хөдлөлт түүнээс үүдэлтэй хавсарсан гамшиг, ослын цагийн байдлын дагуу ажиллаж байна. Сургалт, дадлага сургууль нь үндэсний, бүсийн, орон нутгийн газар хөдлөлтийн бэлэн байдлын төлөвлөгөөг турших, цэрэг иргэний харилцан ажиллагааг жигдрүүлэх, олон улсын хүмүүнлэгийн тусламж хүлээн авах зохицуулалтыг сайжруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд иргэний байгууллагуудын оролцоог ханган ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Ж.Батсайхан

Связанные новости