"Махимпекс"-ийн хувьцаа хамгийн их өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-05-29 18:04:21
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар  I, II, III ангиллын 25  компанийн 4,261,959 ширхэг хувьцаа арилжсанаас 12  компанийн хувьцааны ханш өсөв.

Ингэснээр  компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Алтайн Зам" (AZH+14.95) болон "Махимпекс" (MMX+7.81) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Силк Нэт" (GFG-14.99)  болон "Хөх Ган" (HGN-13.27%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 1,000 ширхэг үнэт цаасыг 101.0 сая төгрөгөөр арилжаалсан байна.

Энэ өдөр "TOP 20" индекс 19,818.69 нэгж болж 1.01 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,4 их наяд, 81 тэрбум 777 сая 522 113 төгрөг боллоо. 
Связанные новости