Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг эрчимжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын Засгийн газар ХБНГУ-ын Засгийн газар хооронд 2011 онд ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг хийсэн.Талууд дээрх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих ажлын хэсгийн VI хуралдааныг өнөөдөр Гадаад харилцааны яаманд зохион байгуулав.
Хуралдаанд УУХҮ-ийн сайд, ажлын хэсгийн Монголын талын дарга Д.Сумъяабазар, ажлын хэсгийн Германы талын дарга, Холбооны эдийн засаг, эрчим хүчний яамны парламентын Төрийн нарийн бичгийн дарга Оливер Виттке тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм.
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хуралдааныг нээж хэлэхдээ, “Монгол Улс ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг идэвхжүүлэх ажлын хэсгийн Монголын талыг ахалж, ХБНГУ-ын түншүүдтэй үр бүтээлтэй хамтран ажиллах үүргийг манай Засгийн газраас надад олгосон. Холбооны Канцлер Ангела Меркелийг 2011 онд Монгол Улсад айлчлах үеэр байгуулсан Ашигт малтмалын хэлэлцээр нь Монгол, Германы харилцаа хамтын ажиллагааг эрдэс баялаг, уул уурхайн салбарт түлхүү хөгжүүлэх, худалдаа, эдийн засгийн харилцааг шинэ шатанд хүргэх боломжийг нээсэн чухал баримт бичиг юм. Энэ баримт бичгийн хэрэгжилтийг хангах, иж бүрэн түншлэлийн хүрээнд хоёр орны хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлага байгаа. Уул уурхай, ашигт малтмалын салбараас гадна агаарын тээвэр, зам тээвэр, төмөр замын дэд бүтэц, барилга хот байгуулалтад Герман улсын техник технологийг ашиглах боловсон хүчнээ сургах, олон улсын стандартыг нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бий. Хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, хүндрэл бэрхшээлийг талууд илэн далангүй ярилцаж шийдэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.
Хоёр орны түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийнхний дунд хэрэгжүүлэх төслийг урагшлуулах, уул уурхай ашигт малтмалын чиглэлээр инженерүүдийг бэлтгэх боломж байгааг мөн үеэр онцолсон юм. Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн үйл ажиллагааг эрчимжүүлж Азид Германы боловсрол түгээх төв болгоход талууд анхаарч ажиллах аж. Мөн түншлэлийн хүрээнд Сайншандын 50 МВт-ын салхин паркын төсөл буюу хөрөнгө оруулалт, Ерөө голын усан цахилгаан станц, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад талууд хамтын ажиллагааг өрнүүлж буйг онцлов.

Холбооны эдийн засаг, эрчим хүчний яамны парламентын Төрийн нарийн бичгийн дарга Оливер Виттке хэлэхдээ, “Монгол Улс бол байгалийн баялаг ихтэй орон. Харин манай улсын хувьд байгалийн баялаг гэхээс илүүтэй хүнийхээ оюун ухаан дээр суурилж хөгжиж байна. Тиймээс бид Монгол Улсад боловсон хүчнээ бэлтгэх, судалгаа хийхэд нь дэмжлэг үзүүлэх бүрэн боломжтой юм. Манай улсын хувьд ашигт малтмалын эрэлт өндөр байгаа. Энэ эрэлтийг хангахад бид хамтран ажиллах боломж бий. Мөн аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг бүрэн хангахын тулд холбоо байгуулж, ажиллах нь илүү үр дүнтэй гэж харж байна” гэлээ.
Тус хуралдаанаар хамтарсан төслүүдийг санхүүжүүлэх арга зам, Монгол Улсад ХБНГУ-ын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж, Боловсролын хамтын ажиллагаа, Монгол Улсад хөрөнгө оруулах боломж бололцоо, эрх зүйн орчны талаар талууд санал солилцлоо.
Б.Заяа