Өнөөдрийн арилжаагаар дөрвөн компанийн хувьцааны ханш буурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-05-24 17:16:40
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар  I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 3,401,448 ширхэг хувьцаа арилжсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.

Ингэснээр 4 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Силк Нэт" GFG+15.00 хувь болон "Хүннү Менежмент" HBZ+14.99 хувиар буюу  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Сүү" SUU-6.61 хувь  болон "Монгол Шуудан" MNP-4.22 хувиар  буюу хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр "TOP 20" индекс 19,741.00 нэгж болж 0.08 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,4 их наяд 63 тэрбум 701 сая 477 470 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 Энд дарж үзнэ үү.    
Связанные новости