Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд "Airbnb" болон "What3words" компаниуд хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-05-22 20:58:00
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монголын эдийн засгийн чуулганы хүрээнд төр хувийн хэвшлийнхэн  хэд, хэдэн харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан  юм.

Тухайлбал  "Airbnb" болон "what3words"-ын хамтарсан төслийг дэмжих тухай баримт бичигт Байгаль Орчин, Аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, "Airbnb" компанийн Инноваци, Бизнес Хөгжил хариуцсан Захирал Камерон Синклер, "what3words" компанийн Үүсгэн байгуулагч,Гүйцэтгэх Захирал Крис Шелдрик нар гарын үсэг зурж баталгаажуулсан юм. 

Талууд  Монгол Улсад хамтран хэрэгжүүлэх төслийг Монгол Улсын Байгаль Орчин, Аялал Жуулчлалын яам дэмжин ажиллана гэдгийг баталгаажуулав. Энэхүү хамтарсан төсөл нь Монгол Улсын аялал жуулчлал, уламжлалт соёл, тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэж буй аж.

Б.Заяа
Связанные новости