Есдүгээр сарын 09-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2015-09-09 10:22:57

09:00 цагт МҮХАҮТ, Грийн Химистри ХХК, Монголын Химичдийн Хөгжлийн Ассоциаци ТББ хамтран зохион байгуулах“Химийн бодисын зүй зохистой хэрэглээ, хүрээлэн буй орчны аюулгүй байдал” сэдэвт хэлэлцүүлэг, үзэсгэлэнгийн нээлт МҮХАҮТ-ын Их Танхимд болно.

10:00 цагт Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Монос” групптэй хамтран “Зонхилон тохиолдох халдварын бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгийг иргэдэд сурталчлах” өдөрлөгийг СТӨ-нд зохион байгуулна.

10:00 цагт “Монголын шүүх шударга шүүх байх ёстой” уриан дор нэгдсэн иргэд Баянзүрх дүүргийн шүүхийн гадаа жагсаал зохион байгуулна.

10:30 цагт Пума зочид буудлын хурлын танхимд Улс төрийн намуудын Ерөнхий нарийн бичгийн дарга нар "Сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлт"-ийн талаар хэвлэлийн хурал хийнэ.

11:00 цагт 2015 оны 8 дугаар сарын орон сууцны үнийн индекс зарлах хэвлэлийн бага хурал Монголбанкны хурлын зааланд болно.

11:00 цагт Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан МАХН-ын удирдлагууд өөрийн байрандаа мэдээлэл хийнэ.

11:40 цагт БНХАУ-ын нийслэл Бээжин хотын төв талбайд чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчнийг төлөөлж оролцсон бие бүрэлдэхүүнийг хүлээж авах, Афганистан Улсад явагдаж буй “НАТО”-ийн цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын I ээлж, Хойд Судан Улсын “Дарфур” мужид үүрэг гүйцэтгэсэн цэргийн хээрийн II шатны эмнэлгийн багийн VI ээлжийн цэргийн багуудын бие бүрэлдэхүүнд төрийн одон медаль, салбарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа ЗХЖШ-ын жагсаалын талбайд болно.

12:00 цагт Бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг "Хөөрхөн зүрхнүүдийн аян" ТББ-ын гурван жилийн ойн тайлан хурал "Blue Sky Tower" -т болно.

12:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Техникийн спортын төвийг хууль бусаар хуйвалдаж авах гэсэн Төрийн өмчийн хорооны хууль бус тогтоол, тус төвийн ТУЗ-ийн даргын шамшигдуулсан гэх 15 тэрбум төгрөгтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.

12:30 цагт Монголд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй болон жирийн хүмүүс нэгдсэн бүх нийтийн “Итгэл найдвар боломж” Улаанбаатар 2015 анхны хагас марафон, сайн дурын аян зохион байгуулах талаар "Ачиллис" Олон улсын байгууллагаас “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийнэ.

Связанные новости
Комментарии