"Монноос" компанийн хувьцаа 7.14 хувиар өслөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-05-11 17:06:13
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар  I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 767,906 ширхэг хувьцаа арилжсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал 9 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ногоон Хөгжил Үндэсний Нэгдэл" JLT+13.44 хувь болон "Монноос" MNS+7.14 хувиар хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Махимпекс" MMX-7.69 хувь,  "Женко Тур Бюро" JTB-4.26 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Ингэснээр өдөр "TOP 20" индекс 19,253.48 нэгж болж 0.05 хувиар унсан бол зах зээлийн үнэлгээ 2,3 их наяд, төгрөгийг давав. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 энд дарна уу.
Связанные новости