Мод, бут, суулгацын үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг 9 дэх жилдээ зохион байгуулж, жимс жимсгэнэ, мод бутны суулгацын үзэсгэлэн худалдааг дөрөвдүгээр сарын 4-6 өдрүүдэд зохион байгууллаа.
Суулгацыг Сум дундын ойн анги, “Өгөөмөр шунхлай”, “Хярын бүрд холбоо” нөхөрлөлүүд, “Арвайн илч” ХХК болон хувь хүмүүс борлуулжээ. Энэ жилийн тухайд жимсний суулгацыг өмнөх жилүүдээс харьцангүй их авч байгааг зохион байгуулагчид хэлж байв.
Өвөрхангай аймаг тал хээрийн бүсэд байрлалтай учраас моджуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх асуудал аймгийн хэмжээнд тулгамддаг. Тиймээс жил бүрийн хавар мод тарих хөдөлгөөн өрнүүлж, сум, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд газар хуваарилан өгдөг юм. Энэ хавар Арвайхээр хотын нийтийн эзэмшлийн талбайд 3000 гаруй мод тарих юм.
Аймгийн БОАЖГ-аас мод тарих өдрүүдийг угтаж, сум, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн ногоон байгууламж хариуцсан ажилчид, мод тарих сонирхол бүхий иргэдийг сургалтад хамруулснаас гадна мод бут тарьж ургуулах, услах арчлах, хамгаалах, засаж танаж хэлбэржүүлэх, зүлэг, цэцэг тарих аргачлал зөвлөмжийг иргэдэд гарын авлага хэлбэрээр хүргэлээ.

Б.Батчимэг