ӨВӨРХАНГАЙ: Цэргийн ахмад ажилтнуудын харааг шалгаж оношиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-09-08 17:43:18

Арвайхээр, 2025 оны есдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол цэргийн нэгдсэн холбоо,  БНСУ-ын Нүдний шилний нийгэмлэгтэй хамтран Тунгалаг мэлмий хараа шалгах, нүдний шил тааруулах сайн дурын хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохион байгууллаа.


Солонгос эмч нар цэрэг, хууль сахиулах байгууллагын бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмадууд, алба хаагчид, чуулганд оролцогчид зэрэг 600 орчим хүний харааг тоног төхөөрөмжөөр шалган оношилж, хараа, нар, салхины хамгаалалттай шил тааруулан үнэ төлбөргүй олгосон юм. Хэдийгээр 200 хүн үзэх төлөвлөгөөтэй байсан ч энгийн иргэд, ахмадууд ирснээр 600-гаад хүн болсон байна.


Монгол цэргийн нэгдсэн холбооноос уг хүмүүнлэгийн үйл ажиллагааг тав дахь жилдээ зохион байгуулж байгаа ба өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хот, Хөвсгөл, Орхон, Завхан аймгийн долоон мянга гаруй иргэнд үзлэг оношилгоо хийжээ.

 

Связанные новости