Канадад дэлхийн эмэгтэй гадаад харилцааны сайд нарын анхны уулзалт болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ОТТАВА. /АП/. Канад болон Европын Холбоо хамтран дэлхийн эмэгтэй гадаад харилцааны сайд нарын анхны уулзалтыг энэ оны есдүгээр сард хамтран зохион байгуулна гэж Канадын Гадаад харилцааны сайд Кристиа Фриленд мэдэгдсэнийг “Ассошиэтед Пресс” агентлаг уламжлав.
“Их-7” бүлгийн гадаад харилцааны сайд нарын уулзалтыг даргалж буй К.Фриленд өчигдөр энэ тухай мэдэгдсэн байна.
Хатагтай К.Фрилендийн мэдэгдсэнээр, эмэгтэй гадаад харилцааны сайд нарын уулзалтыг есдүгээр сарын 21-22-нд Канадад хийхээр товложээ.
Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий энэхүү уулзалтад 30 орчим улсын гадаад харилцааны сайд нар оролцох аж.

Г.Доржханд