Шүүхийн шинжилгээнийхэн мансууруулах бодис, хуурамч мөнгө, паспортыг төвөггүй илрүүлдэг болжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс өнөөдөр нээлттэй хаалганы өдөр зохион байгуулж, албадынхаа ажлыг олон нийтэд ил тод үзүүлэн танилцуулж байна.
Монгол Улсын Шүүхийн шинжилгээний тухай хууль анх 2009 онд батлагдаж, хүрээлэн байгуулагдаж байх үед хүрээлэнгийн хэмжээнд нийт шинжээчид 44307 шинжилгээ хийж байсан бол 2017 онд 65526 гарын мөр, мөр судлал, бичиг баримт, галт зэвсэг, тэсрэх төхөөрөмж, дүр зураг, дүрс бичлэг, авто техник, компьютер судлал, дуу авиа, материал судлал, хими, физик, биологи, ДНХ, бактериологи, гэмтлийн зэрэг тогтоох, бэлгийн болон нас тогтоох, хавтаст хэргийн материал, эд эс, цогцост задлан шинжилгээг тус тус хийжээ.Тус байгууллага өнгөрсөн онд хэн болох нь тодорхойгүй, эзэн холбогдогчгүй 921 цогцост шинжилгээ хийжээ. Үүний 423 цогцсыг хэн болохыг тогтоож, ар гэрт нь хүлээлгэн өгсөн мэдээ ч байна.
Өдөрлөгийн үеэр гаднах талбайд ажлын болон лабораторийн хэрэгцээ шаардлага хангасан 5 ширхэг “УАЗ-Фургон” маркийн автомашиныг баруун 5 аймагт хүлээлгэн өгөх ёслол боллоо. Эдгээр машиныг алслагдсан орон нутгийн Шүүхийн шинжилгээний албад болох Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний алба, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх шүүхийн шинжилгээний хэсэг, Шүүх эмнэлэг, Криминалистикийн албадад гардуулав.
Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын дэд дарга А.Амгаланболд, "Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн нь үндсэн 4 төрлийн шинжилгээний газартай. Үүнд Криминалист шинжилгээ, Шүүх шинжилгээ, Эдийн засгийн шинжилгээ, Тусгай шинжилгээний гэсэн үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Шүүх эмнэлэг үндсэн гурван төрлийн шинжилгээ хийдэг. Нэгт, хүний биед үзлэг хийж гэмтлийн зэрэг тогтоох, бэлгийн маргаантай асуудал шийдвэрлэх, эрүүл мэндийн байдал тогтоох, хоёрт, нь цогцост шинжилгээ хийдэг. Тухайлбал, гаднын нөлөөтэй нас баралтууд эмнэлгийн бус нөхцөлд нас барсан, эмнэлэгт эмчилгээ үйлчилгээтэй холбоотой нас барсан тохиолдлуудад шинжилгээ хийж байна. Гуравт, иргэний болон эрүүгийн хэргийн материалаар, эмнэлгийн бичиг баримтаар шинжилгээ хийж байгаа. Мөн Физикийн шинжилгээний хэсэг нь санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлтэй холбоотой бүх төрлийн шинжилгээ хийдэг. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хийгддэг бүх шинжилгээ нь хуулийн байгууллагын тогтоол шийдвэрээр, мөрдөгчийн, прокурорын тогтоол, шүүгчийн захирамжаар шинжилгээ хийдэг.
Хуулийн байгууллагын шинжилгээ хийхэд заасан хугацаанд дүгнэлт гаргана гэж Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуульд заасан боловч бидэнд тухайн шинжилгээг хийх жишиг хугацаа байдаг. Шинжилгээнд харилцан адилгүй цаг хугацаа зарцуулдаг. Тийм учраас аль болохоор өөрсдийн баримталдаг жишиг хугацаанд дүгнэлт гаргах чиглэл барьж ажилладаг. Зарим тохиолдолд тодорхой хугацаагаар шинжилгээний хугацаа удах тохиолдол бий. Энэ нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Тухайлбал, ирүүлсэн материалын тоо хэмжээ, эсвэл аргачлал, техник тоног төхөөрөмжийн бололцоог хамааран харилцан адилгүй байдаг" хэмээн танилцуулав.

Шинжээч эмч Ө.Сарангэрэл, Б.Ундармаа нар ердийн өдөрт дунджаар 50 гаруй хүний гомдол хүсэлтээр үзлэг хийдэг. Их ачаалалтай үед 100 давсан үзлэг ч хийнэ. Гэмтлийн үзлэг дотор бэлгийн маргаантай асуудлыг шийдэх, гэр бүлийн хүчирхийллийн үзлэг ихэсч байгааг дурдав. Зам тээврийн болон үйлдвэрлэлийн осол, ахуйн гэмтэл ч ихэсчээ. Сүүлийн үед цогцосны задлан шинжилгээ нэмэгдэж, зарим өдөр 8-10 цогцост задлан хийнэ. Ялангуяа хордлогууд, хээр хөдөө осгож, усанд эндсэн, өндрөөс ойчсон цогцос олшрох болсонд шинжээч эмч нар сэтгэл зовнин буйгаа хэллээ. Химийн шинжээч, цагдаагийн ахмад Б.Энхмандах хажуудаа байгаа аппаратыг зааж "Хар тамхитай тэмцэх үндэсний хөтөлбөр"-ийн хүрээнд АНУ-аас хими болон шингэний хромографийн багаж авчирсан нь энэ. Үүгээр үл мэдэгдэх бодис болоод биологийн материал буюу цус, шээс, үс, хумсанд хийх шинжилгээ, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлоход төвөггүй болсон гэлээ. Криминалистикийн шинжилгээний газрын шинжээч нь хуурамч мөнгөн дэвсгэрт, хуурамч гадаад паспорт шинжлэх багажаа үзүүлж, мөр судлал, гарын хээ, галт зэвсэг, бичиг баримт, дүр зураг, дүрс бичлэг, дуу авиа зэргийн шинжилгээний дүгнэлт, галт зэвсгийн хонгио, хошуу, гутлын мөр, үнэт цаас, мөнгөн тэмдэгтийн сан бүрдүүлснээ ч танилцууллаа.

Мөн иргэдийн гарын хээг авч, дурсган өгөх үйлчилгээг үнэгүй хийж өгч байна. Хажууханд нь цусны бүлгийг ч тодорхойлон баталгаажуулсан бичиг хийж өгч байв. Эдний албадынхан ийнхүү жилд дунджаар 40 мянга гаруй шинжилгээ хийдэг, утас болон цахим хаягаар жилд 2435 удаа шинжилгээний лавлагаа, мэдээлэл өгдөг байна. Архивынхан гэхэд л криминалистик, шүүх эмнэлэг, биологи, хими, физик, шүүх-эдийн засгийн шинжээчийн дүгнэлт 8026 хадгаламжийн нэгж, бусад баримт 1464 хадгаламжийн нэгж тус тус хадгалж байгаа гэнэ. Шинжээчид нь нийслэлийн нутаг дэвсгэрт гарч буй гэмт хэргүүд болон 21 аймгийн шүүхийн шинжилгээний албадтайгаа хамтран ажилладаг гээд бодохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн үнэхээр "гар урт"-тай, мэдээллийн арван багтаамжтай болсныг илтгэнэ. Өнөөдрийн нээлттэй хаалганы өдрөөр иргэн та үнэгүй үйлчилгээ, лавлагаа авах бүрэн боломжтой байна шүү.

Ж.Батсайхан