2020 он гэхэд Умард Солонгосыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах боломжтой гэж үзэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /ТАСС/. 2020 он гэхэд Умард Солонгосыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах боломжтой гэж Япон, АНУ болон Өмнөд Солонгос улс үзэж байгаа тухай “Киодо” агентлаг мэдээлэв.
Тус агентлагийн мэдээлснээр, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар яриа хэлэлцээ хийх үеэрээ Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах хугацааны талаархи асуудлыг хэлэлцэж магадгүй аж. Хоёр улсын удирдагч Умард Солонгосыг цөмийн зэвсгээс нь эргэлт буцалтгүйгээр, бүрэн татгалзуулахад чиглэсэн тодорхой алхмуудыг хэлэлцэх төлөвтэй байна.
Ш.Абэ одоогоор АНУ-д албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Д.Трамптай хийх түүний яриа хэлэлцээний гол сэдэв нь Умард Солонгосын асуудал юм.
Э.Аянзаяа
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
5 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
9 дня