Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 25-нд болж, УИХ-ын 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний 29 дүгээр тогтоолыг хэлэлцэх болжээ.
Уг тогтоолоор төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017-2018 онд одоогийн түвшинд хэвээр хадгалах буюу царцаах, албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахыг 2017-2019 онд түр зогсоож, энэ талаар шийдвэр гаргахгүй байхыг бүх шатны төсвийн захирагч нарт даалгасан юм. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, Дөчин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно гэсэн заалтыг тус тус зөрчсөн хэмээн үзэж нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл ирүүлсэн байна.

Ч.Ариунболд
Связанные новости

Спектакль "Морин хуур" получил Приз зрительских симпатий на фестивале “Байкальский талисман”
22 часа

Монгольская делегация принимает участие в работе 113-й сессии Международной конференции труда
1 день