Ким Жөн Унтай уулзалт хийх боломжтой таван газрыг авч хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-18 10:34:57
ВАШИНГТОН./РИА Новости/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай уулзалт хийх боломжтой таван газрыг авч хэлэлцэнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
 
“Ким Жөн Унтай хаана уулзах вэ?” гэсэн асуултад тэрбээр уулзалт хийх боломжтой таван газрыг авч хэлэлцэх тухайгаа мэдэгдсэн  хэдий ч уулзах хотуудынхаа нэрийг тодорхой дурдаагүй байна. Түүнчлэн тус уулзалтыг АНУ-д зохион байгуулах боломжтой эсэхийг асуухаад тэрбээр энэ хувилбарыг үгүйсгэжээ.

“Умард Солонгосын удирдагчтай 6 дугаар сарын эхээр уулзаж магадгүй. Энэ уулзалтыг хийхгүй ч байж магад. Хоёр улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар АНУ Умард Солонгостой дээд түвшинд шууд яриа хэлэлцээ хийж байгаа” хэмээн Д.Трамп онцлон тэмдэглэжээ.
 
Э.Аянзаяа 
Связанные новости