Оросын тэрбумтны хөрөнгө ганцхан өдрийн дотор тэрбум доллароор дундрав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-08 10:07:33
МОСКВА. /ТАСС/. АНУ-ын авсан хориг арга хэмжээний улмаас Оросын бизнес эрхлэгч Олег Дерипаска ганцхан өдрийн дотор 957 сая доллароо алдсан тухай "Forbes" сэтгүүлд бичжээ.
 
Өнгөрсөн баасан гарагт АНУ-ын Сангийн яам Оросын 7 бизнес эрхлэгч болон тэдний мэдэлд байдаг 12 компанийн эсрэг хориг арга хэмжээ авсан бөгөөд хоригийн жагсаалтад тэрбумтан О.Дерипаскагийн нэр болон түүний эзэмшлийн En+, "Русал", "ГАЗ" компаниуд багтжээ. Хориг тавих тухай шийдвэр гарснаар "Русал" болон En+ компанийн хувьцаанууд Москвагийн бирж дээр 20 хувиар унасан байна.
 
Хоригийн жагсаалтад Сулейман Керимов орсон бөгөөд тэрбээр 244 сая доллар, Виктор Вексельберг 41 сая доллароо тус тус алджээ.
 
Харин Игорь Ротенберг, Кирилл Шамалов нарын хөрөнгийн хэмжээ өөрчлөгдөөгүй бол В.Богданов, А.Скоч нарын хөрөнгө 1 сая болон 8 сая доллароор тус тус нэмэгдсэн байна.
 
Э.Аянзаяа 

Связанные новости