Умард Солонгосын өндөр дээд албан тушаалтан ЕХ-ны удирдлагатай яриа хэлэлцээ хийжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /РИА Новости/. Умард Солонгосын ГХЯ-ны европын асуудлаар баримтлах бодлого хариуцсан өндөр албан тушаалтай түшмэл Ким Сон Гён Брюссель хотод айлчилж, Европын Холбооны /ЕХ/ удирдлагатай цуврал яриа хэлэлцээ хийлээ хэмээн телевикийн “Эн-Эйч-Кэй” суваг мэдээлэв.
Тус сувгийн мэдээлснээр, Ким Сон Гён Олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн асуудал эрхэлсэн Европын Комисст болон Европын Гадаад харилцааны албанд яриа хэлэлцээ хийсэн байна. Умард Солонгос болон Европын Холбооны харилцаа, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудал болон Солонгосын Хөдөлмөрийн намын олон улсын асуудал эрхэлсэн орлогч дарга Ли Су Ёны Брюссельд хийж магадгүй айлчлалын хугацааны талаархи асуудлууд уг яриа хэлэлцээний гол сэдэв болжээ.
Умард Солонгосын Европ руу чиглэсэн энэхүү идэвхтэй үйл ажиллагаа нь энэ сарын 27-нд болох хоёр Солонгосын удирдагчдын уулзалт хийгээд ирэх сард багтаан хийх Умард Солонгос болон АНУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалттай холбоотой юм.

Э.Аянзаяа