А.Гутерриш: Орос, Америкийн харилцаа хүйтэн дайны үеийг санагдуулж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. ОХУ болон АНУ-ын харилцаа хүйтэн дайны үеийг санагдуулж байгаад сэтгэл түгшиж байна хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш хэлжээ. Энэ тухай тэрбээр Оросын дипломатчдыг нутаг буцаах АНУ-ын эрх баригчдын шийдвэрийн талаар тайлбар өгөхийг хүссэн сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгдсэн байна.
“Хүйтэн дайны үеийн нөхцөл байдалтай тун төстэй байдал руу бид эргэн орж байгаа нь харагдаж байна. Гэсэн хэдий ч энэ хоёр үеийн хооронд чухал ялгаа бий. Хүйтэн дайны үед хоёр их гүрэн нөхцөл байдалд бүрэн хяналт тавьдаг байсан. Харин одоо бол хурцдаж болзошгүй олон сөргөлдөөнд чухал үүрэг гүйцэтгэж буй, харьцангуй биеэ даасан тоглогчид олон байгааг бид харж байна. Нөгөө талаас хүйтэн дайны жилүүдэд хурцадмал байдал нэмэгдэх тохиолдолд хяналтаас гарахаас зайлсхийсэн харилцаа холбооны механизмууд оршиж байсан. Хүйтэн дайн дуусч, иймэрхүү маягийн болгоомжлол шаардлагагүй болсон учир эдгээр механизмыг хэрэглэхээ больсон юм. Харилцаа холбоог үр дүнтэй дэмжих болгоомжлох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж би үзэж байна” хэмээн А.Гутерриш ярьжээ.

Э.Аянзаяа