Улаанбаатарт 16-18 хэм дулаан
ЛАВЛАГАА
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.
Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна. Увс нуур болон Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим болон Идэр голын хөндийгөөр 5-10 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 16-21 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 16-18 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 градус дулаан, харьцангуй чийг 55 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.