Польш улс Оросын дипломатчдыг улс орноосоо гарч явахыг шаардаж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-19 19:13:19
МОСКВА. /RT/. ОХУ-ын Тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипалийг Их Британид хордуулсан хэрэгтэй холбоотойгоор Польшийн эрх баригчид Оросын дипломатчдыг улс орноосоо гарч явахыг шаардаж  магадгүй хэмээн Польшийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн Михал Дворчик мэдэгджээ.

“Их Британи улс Оросын дипломатчдыг улс орноосоо гарч явахыг шаардсан билээ. Тийм учраас ийм төрлийн хориг арга хэмжээг анхаарч үзэх хэрэгтэй. Бид эдийн засгийн хориг арга хэмжээ болон бусад хэд хэдэн санаачлагын талаар ярилцаж байна” хэмээн М.Дворчик ярьсан байна.

Э.Аянзаяа 
Связанные новости