Батлан хамгаалах салбарынхан нээлттэй өнжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬТус үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр болон Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлага, нийслэлийн иргэд, ахмад дайчид, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчид, ЕБС-ийн ахлах ангийн сурагчид оролцов.
Арга хэмжээг нээж нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, “Эрхэм хүндэт нийслэлчүүд, генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөний төлөөх эрхэм үйл хэрэгт амь, биеэ зориулсан үе, үеийн ахмад дайчид, Монгол цэргийн түүхэн уламжлалыг өдий болтол нэр, төртэй үргэлжлүүлж, эх орноо батлан хамгаалж буй Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд Нийслэлийн удирдлагын нэрийн өмнөөс Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй та бүхнээрээ бахархаж явдагаа энэ дашрамд илэрхийлье. Өнөөдрийн энэ сайхан өдрийг бидэнд үлдээхийн төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж, эх орныхоо нэрийг ертөнцийн чихнээ дуурсгасан хүндтэй гавьяа байгуулж яваа Монгол цэргүүдийнхээ баатарлаг үйлсээр бахархах, тэдний үйл хэргийг үргэлжлүүлэх, залуу хойч үедээ залгамжлуулах зорилгоор Монгол цэргийн өдрийг тэмдэглэж байгаа билээ. Батлан хамгаалах бодлого бол улс орны үндэсний аюулгүй байдлын баталгаа юм. Өнөөдрийн энэ сайхан өдрийг бидэнд үлдээхийн төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж, эх орныхоо нэрийг ертөнцийн чихнээ дуурсгасан хүндтэй гавьяа байгуулж яваа Монгол цэргүүдийнхээ баатарлаг үйлсээр бахархах, тэдний үйл хэргийг үргэлжлүүлэх, залуу хойч үедээ залгамжлуулах зорилгоор Монгол цэргийн өдрийг тэмдэглэж байгаа билээ. Батлан хамгаалах бодлого бол улс орны үндэсний аюулгүй байдлын баталгаа юм. Энэ ч утгаараа нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас батлан хамгаалах салбартай нягт хамтран ажилладаг билээ. Цаашид бүтээн байгуулалтын ажилд хамтран ажиллахаар төлөвлөөд байна. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас 2018 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэ ажлыг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб дэмжиж, Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын орчныг сайжруулахад хамтран ажиллаж байгаад гүн талархалтай байна” хэмээн онцоллоо.
Өдөрлөгийн гол зорилго Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойг угтаж, Нийслэлийн хэмжээнд Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, нийслэлийн иргэдэд батлан хамгаалах төрийн үйлчилгээг үзүүлж, батлан хамгаалахын хуулиуд, Цэргийн штабын үйл ажиллагааг сурталчлахад оршиж байна. Тус арга хэмжээний үеэр 18 нас хүрч байгаа иргэдийн төлөөлөлд дурсамж гардуулж, Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулга, Улаанбаатар чуулгын хамтарсан тоглолт болсон. Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баярын хүрээнд, Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, батлан хамгаалах салбарын багц хуулиудыг сурталчлав. Мөн үеэр батлан хамгаалах салбарын талаар иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч хариу өглөө.
Ж.Батсайхан