Турк Улсын боловсролын өдөрлөг болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНТУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас 2018-2019 оны хичээлийн жилд Туркийн их, дээд сургуулиудад тэтгэлгээр суралцах хүсэлтэй оюутан залууст мэдээлэл зөвлөгөө өгөх зорилгоор энэ сарын 16-нд “Турк Улсын Боловсролын өдөрлөг- 2018” арга хэмжээг зохион байгуулна.
Турк Улсын Засгийн газрын бакалаврын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл ирэх сарын 16-наас тавдугаар сарын 14-ний өдрүүдэд болохтой холбогдуулж дээрх өдөрлөгийг зохион байгуулахаар болсон байна. Уг арга хэмжээнд Туркэд төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн гишүүд болон М.К.Ататуркийн нэрэмжит нийслэлийн тэргүүний 5 дугаар сургуулийн багш сурагчид оролцох бөгөөд мэдээлэл авахыг хүссэн иргэн бүр өдөрлөгт оролцох боломжтой.
Тус ЭСЯ нь Турк Улсад тэтгэлгээр суралцах хүсэлтэй оюутан залууст зориулж туркийн боловсролын систем болон тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийн талаар мэдээлэл өгөх зорилгоор цуврал уулзалтуудыг зохион байгуулсаар ирсэн билээ.
Б.Туул