Жендерийн тэгш байдлын төлөө эмэгтэйчүүд хонх цохив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Хувийн хэвшлийн зүгээс дэлхийн эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоог дэмжин тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах талаар олон нийтэд таниулах зорилгын хүрээнд өнөөдөр “Жендерийн тэгш байдлын төлөө хонх цохих” ёслолын арга хэмжээг зохион байгуулж, 5,675 удаагийн арилжааг нээлээ.
Жил бүр зохион байгуулдаг тус арга хэмжээнд “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК нь Олон Улсын Санхүүгийн Корпораци /ОУСК/, Компанийн Засаглалын Хөгжлийн Төв /КЗХТ/, Women Corporate Directors Монголын салбар, Нэгдсэн Үндэстний Байгууллага, Дэлхийн Банк, МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн зөвлөл оролцов.
Дэлхийн хэмжээнд “Хонх цохих” арга хэмжээнд 59 хөрөнгийн бирж оролцож байна. Жендерийн тэгш байдлын төлөө тууштай, итгэл төгс ажиллана гэдэг байр сууриа эмэгтэйчүүдийг чадавхижуулах зарчмууд, ажлын байр, зах зээл, нийгэм дэх эмэгтэйчүүдийн чадавхийг нэмэгдүүлэх зөвлөмж зэрэгт гарын үсэг зурж олон нийтэд илэрхийлэхийг тус арга хэмжээнд оролцож буй байгууллагуудад уриалдаг билээ.