Туркийн агаарын орон зайд нэвтрээгүй гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /Sputnik/. Туркийн агаарын орон зайд нэвтэрсэн тул Оросын “Су-24” бөмбөгдөгч онгоцыг буудан унагасан гэж Анкарагийн эрх баригчид мэдэгдсэн боловч, Сирийн агаарын орон зайгаас бөмбөгдөгч онгоц гараагүйг үзүүлсэн бичлэгийг Оросын Батлан Хамгаалахын яам дэлгэсэн байна.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд Туркийн Элчин сайдын илгээсэн захидалд, Туркийн агаарын орон зайд 17 секунд нэвтэрсэн гэж Оросын “Су-24” бөмбөгдөгч онгоцыг буудан унагаснаа зөвтгөжээ.
“Су-24” бөмбөгдөгч онгоцууд хуулийн хүрээнд байлдааны сургууль хийж явсан бөгөөд Туркийн агаарын орон зайд ерөөсөө нэвтрээгүйг нотлох нислэгийн мэдээллийг Оросын Батлан хамгаалахын яамнаас үзүүлжээ.
Оросын “Су-24” бөмбөгдөгч онгоцыг Туркийн хоёр “F-16” сөнөөгч онгоцууд мягмар гарагт буудан унагасан юм. Онгоцоосоо амжилттай гарсан нисгэгчдийн нэгийг босогчид буудан хороосон гэж Оросын эрх баригчид нотолжээ.
Х.Аминаа