Монголбанк своп хэлцлийн саналыг 100 хувь биелүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГӨнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1992.00-1994.01 төгрөгийн ханшаар 27.4 сая ам.доллар худалдан авах, мөн 310.10-311.90 төгрөгийн ханшаар 29.2 сая юань худалдан авах санал ирүүлжээ.
Монголбанк 1993.70 төгрөгийн хаалтын ханшаар 10.0 сая ам.доллар, 311.40 төгрөгийн ханшаар 9 сая юань нийлүүлэв. Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 26.98 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн, 50.0 сая юань авах юанийн своп хэлцлийн саналыг Монголбанк 100 хувь биелүүлэв.